• БИДНИЙ ТУХАЙ
    • ҮҮСГЭН БАЙГУУЛЛАГЧ
    • ТҮҮХЭН ЗАМНАЛ
    • СУДАЛГААНЫ ТУХАЙ
    • АЙМГУУДЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ЧУУЛГАН
    • МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
    • ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ, ХАРИУЛТ
    • ХОЛБОО БАРИХ

Өвөрхангай

Өвөрхангай аймгийг БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1931 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 05 тогтоолоор тухайн үеийн Цэцэрлэг мандал уулын аймгийн гол хошуудаас, одоогийн Өвөрхангай, Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан 31 сумтай Түйн голын Цагаан эрэгт төвлөрүүлж нэг аймаг болгон анх байгуулагдсан түүхтэй. 1934 онд аймгийн төвийг одоогийн Арвайхээр хотод төвлөрүүлж, 1942 оноос одоогийн Баянхонгор аймгийн зарим сумдыг Архангай, Завхан аймгуудад шилжүүлэн, Архангай аймгаас одоогийн Өвөрхангай аймгийн Хархорин, Хужирт, Бат-Өлзий, Бүрд, Баян-Өндөр, Төв аймгийн Эрдэнэсант сумдыг нэгтгэн шинэчлэн зохион байгуулжээ. Аймаг нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хувьд 19 сум, 106 багтай, 32 мянган гаруй өрх, 112 мянган гаруй хүн амтай, аймгийн төв Арвайхээр хотод 7 мянган гаруй өрх, 27 мянган хүн оршин суудаг.

Газар зүй

Аймгийн нийт нутаг хойноос урагшаа 385 км, зүүнээс баруун хил хүртэл 310 км, улсын нийслэл Улаанбаатар хотоос 430 км зайд оршдог. Нутгийн хойд хэсэгт Хангайн нурууны, өмнө хэсгээр нь Алтай нурууны салбар уулстай, аймгийн нийт нутгийн 23 хувь нь хангайн, 28.2 хувь нь тал хээрийн, 48.8 хувь нь говийн бүсэд оршдог.

Ургамал, амьтан

Аймгийн нутгийн хойд хэсэгт уулын хар шороон хөрс, зүүн хэсгээр нь хээрийн хүрэн хөрс, өмнө захаар нь говийн саарал хөрс, элсэнцэр хөрс тархжээ. Нутгийн хойд хэсэгт хангайн их хөвч, тайга, зүүн хэсгээр хээрийн бүсийн, өмнө хэсгээр говийн ургамал тархжээ. Энэ аймгийн нутагт ой, тайгаас эхлээд говийн ховор амьтад амьдарна. Хангайд буга, бор гөрөөс, тал хээрт үнэг, чоно, хярс, мануул, говьд аргаль, янгир, цагаан зээр, хар сүүлт, хойлог зэрэг ан амьтан элбэгтэй бөгөөд дэлхийн улаан номонд бичигдсэн дархан цаазат хулан, ирвэс ч байдаг.

Онцлог газрууд

Орхоны хөндийн түүх, соёлын дурсгалт газрууд, үзэсгэлэнт Орхоны улаан цутгалан, Хүйсийн найман нуур, Баруун, Зүүн хайрхан, Дөлгөөн, Батхаан, Ханхөгшин, Зүүн богд Ханбаян, Хангайн овоо, Авзага, Хонгор хайрхан зэрэг хийморь түшсэн уул нурууд, хишиг буянтай рашаан ус, ой мод, эрдэнэт сүрэг багширсан гурван бүсийн тэгш сайхан нутаг, эртний түүхт Хархорум, Монголын төв цэг, Өндөр гэгээн Занабазарыг хаан ширээнд залж даахийг үргээсэн Ширээт цагаан нуур, номын бясалгалт газар Төвхөн хийд зэрэг нутгийн гоо үзэсгэлэнт байгаль олонтой билээ.

Эх сурвалж: http://uvurkhangai.mn

ӨВӨРХАНГАЙ
Ерөнхий үзүүлэлтүүд2021Эрэмбэ
Нутаг дэвсгэрийн хэмжээ (мянган км2)62.914
Сумдын тоо (Number of soums)19.0
Хүн амын тоо (мянга)115.72
ДНБ (оны үнээр, тэрбум төгрөг)657.88
Нэг хүнд ногдох ДНБ (оны үнээр, мянган төгрөг)5683.518
Ажилгүйдлийн түвшин (%)6.710
Инфляц (%)0.72

ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ТӨЛӨВ БАЙДАЛ, ЭРЭМБЭ

Байгаль орчны эмзэг байдлын индекc

ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ЕРӨНХИЙ ҮНЭЛГЭЭ

ЭРЭМБЭЭР

20202021
Эдийн засгийн тамир тэнхээ45
Засаглалын үр ашиг315
Бизнесийн үр ашиг611
Дэд бүтэц198

ЭДИЙН ЗАСГИЙН ТАМИР ТЭНХЭЭ

20202021
Эдийн засаг41
Эдийн засгийн салбарууд410
Хүн амын амьжиргааны түвшин1414
Хөдөлмөр эрхлэлт613

ЗАСАГЛАЛЫН ҮР АШИГ

20202021
Аймгийн төсөв26
Институцийн тогтолцоо112
Бизнесийн эрхзүй416
Нийгмийн тогтолцоо919

БИЗНЕСИЙН ҮР АШИГ

20202021
Бизнесийн орчин78
Хөдөлмөрийн зах зээл, бүтээмж77
Санхүү811
Менежментийн хэвшил816

ДЭД БҮТЭЦ

20202021
Үндсэн дэд бүтэц186
Технологийн дэд бүтэц217
Боловсрол, соёл146
Эрүүл мэнд, хүрээлэн буй орчин1913

ДАВУУ ТАЛ /ЭРЭМБЭЭР/

Эдийн засгийн тамир тэнхээ
Ногоон эдийн засгийн ойлголт
1
Эдийн засгийн хөгжлийн түвшин
1
Хэрэглээний үнийн индекс
2
Эдийн засаг-Бизнес
3
Малын тоо
5
Худалдааны салбарын борлуулалт
6
Ажилгүйчүүдийн тоо
7
Дотоодын нийт бүтээгдэхүүн
8
Аж үйлдвэр, барилгын салбарын хөгжил
9
Засаглалын үр ашиг
Захиргааны зохицуулалтууд
2
Аймгийн төсвийн удирдлага
2
Ил тод байдал
5
Аймгийн удирдлагын бодлого, шийдвэр
5
Орлогын тэгш бус байдал
5
Гадаадын төсөл хөтөлбөр
7
Хүн амын насны бүтцийн хандлага
8
Төсвийн зарлага (%)
9
Гэмт хэрэг
10
Бизнесийн үр ашиг
Санхүүгийн ур чадвар
1
Төр, хувийн хэвшлийн түншлэл
2
Чадварлаг удирдах ажилтан
2
Хадгаламжийн үлдэгдэл
5
Аймгийн төрх байдал
6
Хувиараа бизнес эрхлэх боломж
6
Хувийн хэвшлийн томоохон аж ахуйн нэгж
7
Чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл
8
Мэргэшсэн ажиллах хүчний шилжих хөдөлгөөн
9
Дэд бүтэц
Халуун усны газар
1
Нас баралтын ерөнхий коэффициент
1
Музейн үзэгчид
1
Ногоон байгууламж
2
Зах зээлийн багтаамж
2
Бүтээн байгуулалт, засвар үйлчилгээ
2
Томоохон үйлчилгээний төвүүд
2
Тохижилт
3
Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн
3

СУЛ ТАЛ /ЭРЭМБЭЭР/

Эдийн засгийн тамир тэнхээ
Зээл
18
Нэг хүнд ногдох ДНБ
18
Эдийн засгийн идэвхтэй хүн ам
16
Дундаж цалин
15
Ажиллах хүчний оролцооны түвшин
14
Аж үйлдвэрийн салбарын борлуулалт (%)
13
Амьжиргааны түвшин
13
Хадгаламж
13
Засаглалын үр ашиг
Шударга бус өрсөлдөөн
21
Хүний хөгжлийн индекс
20
Шилжих хөдөлгөөн - хот
20
Тендер
20
Хүнд суртал
19
Хууль ёс
19
Албан бус эдийн засаг
19
Шилжих хөдөлгөөн ба хүйсийн тэнцвэрт байдал
17
Жендерийн тэгш бус байдлын индекс
16
Бизнесийн үр ашиг
Компаниудын зохицох чадвар
18
Хөдөлмөрийн бүтээмж
17
Нягтлан бодох бүртгэл ба аудит
16
Гадаад зах зээл
15
Сургалт
15
Байгууллагын хөрөнгө оруулалт
14
Бизнесийн овсгоо самбаа
14
Банк, санхүүгийн үйлчилгээ
14
Бизнесийн таатай орчин
13
Дэд бүтэц
Эрчим хүч
21
Цэвэр агаар
21
Дулаан
21
Сурагч-багшийн харьцаа (цэцэрлэг)
20
Халаалтын үнэ
19
Уул уурхай
19
Худалдааны цэгийн хүртээмж
19
Урлагийн байгууллагын үзэгчид
18
Суурин утасны цэг
17