• БИДНИЙ ТУХАЙ
    • ҮҮСГЭН БАЙГУУЛЛАГЧ
    • ТҮҮХЭН ЗАМНАЛ
    • СУДАЛГААНЫ ТУХАЙ
    • АЙМГУУДЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ЧУУЛГАН
    • МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
    • ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ, ХАРИУЛТ
    • ХОЛБОО БАРИХ

Хөвсгөл

Хөвсгөл аймаг 1931 онд Улсын бага хурлын шийдвэрээр 107.2 мянган хавтгай дөрвөлжин километр нутаг дэвсгэрт 24 сум, 17431 өрхтэй, 69206 хүн амтай, 1.2 сая гаруй толгой малтай байгуулагдсан Монгол улсын ууган аймгуудын нэг. Хүн амын олонх нь Хотгойдууд бөгөөд Халх, Буриад, Дархад, Урианхай, Уйгар зэрэг олон ястны өлгий нутаг юм.

Газарзүй

Хөвсгөл нь хойд, өмнөд талаараа өндөр сарьдаг уулс хөвч тайгатай, баруун зүүн хэсгээрээ бэсрэг уулсын тэгш өндөрлөг тал хөндийтэй, далайн түвшнээс дээш 1500-3000 метрийн өндөрт оршино. Булган, Архангай, Завхан аймагтай хиллэх ба улсын хилээр зааглагдаж Орос улстай хаяа залгадаг. Аймгийн төв Мөрөн хот улсын нийслэлээс баруун хойш 779 км зайтай.

Уур амьсгал

Хар мод, хуш, нарс, гацуур, жодоо, хус, улиас, улиангар хайлаас бургас зэрэг мод элбэг ургадаг. 2100 гаруй зүйлийн гуурст ургамал ургадаг бөгөөд 200 гаруй нь эмийн, 500 гаруй нь тэжээлийн, 10 гаруй нь хүнсний, 4 нь техникийн, 300 гаруй нь гоёл чимэглэлийн ургамал байна. Эх газрын эрс тэс уур амьсгалтай. Өвөлдөө 20-40 хэм хүйтэрч, зундаа 30 хэм хүртэл халуун болно. Хөвсгөл аймаг улсын хэмжээнд гадаргын усны нөөцөөрөө тэргүүлдэг. Усны тооллогоор гол горхи 761, булаг шанд 803, рашаан ус 50, нуур тойром 370 тоологдсон байна. Хангай, Хөвсгөлийн нурууны усны хагалбараас эх авсан Идэр, Тэс, Буянт, Той, Хөнжил, Харцат, Салбарт, Бөгдгөөн, Агар, Шавар, Эг, Бэлтэс, Дэлгэрмөрөн, Үүр, Уйлган, Ариг, Гуна, Хөг, Шарга, Шишгэд, Тэнгис, Хороо, Ханх голууд, Хөвсгөл далай, Сангийн далай, Зүүн нуур, Жугнай, Гандан нуур зэрэг хүн малын ундаа болсон цэнгэг усны арвин баялаг нөөцтэй. Хөвсгөлийн их тайга, ой хөвч, гол мөрөн, нууруудад ан амьтан араатан жигүүртэн, загас жараахай нутагшин байрших таатай орчин нь болдог. Эдгээрт 66 зүйлийн хөхтөн, 20 зүйлийн загас, 244 зүйлийн шувуу, 4 зүйлийн хоёр нутагтан, хэвлээр явагч байдаг юм.

Онцлог газрууд

Тус аймаг дахь мөнх цаст сүрлэг уулс, ян сарьдаг, гүн цэнхэр нуурууд, хөвч тайга, гол мөрний өргөн хөндий зэрэг нь Хөвсгөл нутгийн үзэсгэлэн гоо билээ. Шохойн ба гантиг чулуун тунадаснаас үүссэн Цагаан-Үүр сумын Даян дээрх зэрэг олон агуй, хонгил, сэнжит хад нь байгалийн биет үзмэр юм.

Араатан, жигүүртэн ан амьтад, түүхийн дурсгалт зүйл, байгалийн үзэсгэлэн зэргээр гайхагдсан Хөвсгөл нутгийг Монголын Швейцар хэмээн нэрлэдэг

Эх сурвалж: http://khovsgol.gov.mn

ХӨВСГӨЛ
Ерөнхий үзүүлэлтүүд2021Эрэмбэ
Нутаг дэвсгэрийн хэмжээ (мянган км2)100.66
Сумдын тоо (Number of soums)23.0
Хүн амын тоо (мянга)135.71
ДНБ (оны үнээр, тэрбум төгрөг)687.16
Нэг хүнд ногдох ДНБ (оны үнээр, мянган төгрөг)5063.520
Ажилгүйдлийн түвшин (%)8.914
Инфляц (%)1.43

ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ТӨЛӨВ БАЙДАЛ, ЭРЭМБЭ

Байгаль орчны эмзэг байдлын индекc

ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ЕРӨНХИЙ ҮНЭЛГЭЭ

ЭРЭМБЭЭР

20202021
Эдийн засгийн тамир тэнхээ1616
Засаглалын үр ашиг1616
Бизнесийн үр ашиг134
Дэд бүтэц1414

ЭДИЙН ЗАСГИЙН ТАМИР ТЭНХЭЭ

20202021
Эдийн засаг1215
Эдийн засгийн салбарууд99
Хүн амын амьжиргааны түвшин2121
Хөдөлмөр эрхлэлт1918

ЗАСАГЛАЛЫН ҮР АШИГ

20202021
Аймгийн төсөв1314
Институцийн тогтолцоо1318
Бизнесийн эрхзүй149
Нийгмийн тогтолцоо2118

БИЗНЕСИЙН ҮР АШИГ

20202021
Бизнесийн орчин105
Хөдөлмөрийн зах зээл, бүтээмж59
Санхүү205
Менежментийн хэвшил58

ДЭД БҮТЭЦ

20202021
Үндсэн дэд бүтэц912
Технологийн дэд бүтэц910
Боловсрол, соёл1713
Эрүүл мэнд, хүрээлэн буй орчин2021

ДАВУУ ТАЛ /ЭРЭМБЭЭР/

Эдийн засгийн тамир тэнхээ
Малын тоо
2
Хэрэглээний үнийн индекс
3
100 га хадлан, бэлчээрийн талбайд ногдох малын тоо
5
Дотоодын нийт бүтээгдэхүүн
6
Худалдааны салбарын борлуулалт
7
Хүн амын ачаалал
7
Тариалсан талбай
8
Эдийн засаг-Бизнес
10
Ажиллах хүчний оролцооны түвшин
11
Засаглалын үр ашиг
Албан бус эдийн засаг
4
Төсвийн орлого (%)
5
Шударга бус өрсөлдөөн
6
Төсвийн орлого, зарлагын харьцаа
8
Аймгийн төсвийн удирдлага
8
Тендер
8
Хүн амын насны бүтцийн хандлага
9
Шилжих хөдөлгөөн - аймгийн төв
9
Шилжих хөдөлгөөн ба хүйсийн тэнцвэрт байдал
9
Бизнесийн үр ашиг
Хувийн хэвшлийн томоохон аж ахуйн нэгж
1
Аймгийн төрх байдал
1
Байгууллагын хөрөнгө оруулалт
2
Санхүүгийн ур чадвар
3
Хадгаламжийн үлдэгдэл
4
Банк, санхүүгийн үйлчилгээ
5
Компаниудын зохицох чадвар
5
Бизнесийн овсгоо самбаа
6
Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж
7
Дэд бүтэц
Зах зээлийн багтаамж
1
Харилцаа, холбооны технологи
2
Халуун усны газар
2
Номын сангийн уншигчид
2
Уул уурхай
3
Бага дунд боловсрол
4
Шинийг санаачлах чадвар
4
Цахилгааны үнэ
4
Хүнсний аюулгүй байдал
4

СУЛ ТАЛ /ЭРЭМБЭЭР/

Эдийн засгийн тамир тэнхээ
Дундаж цалин
20
Нэг хүнд ногдох ДНБ
20
Хөдөлмөрийн бирж
19
Зээл
19
Эдийн засгийн хөгжлийн түвшин
18
Ногоон эдийн засгийн ойлголт
17
Ажлын байрны хүрэлцээ
17
Хадгаламж
16
Эдийн засгийн төрөлжилт
16
Засаглалын үр ашиг
Төрийн үйлчилгээ
21
Хүний хөгжлийн индекс
21
Хууль ёс
20
Төсвийн зарлага (%)
18
Хүнд суртал
18
Гэмт хэрэг
18
Гадаадын төсөл хөтөлбөр
17
Төсвийн эрх мэдэл
16
Татвараас зайлсхийх
15
Бизнесийн үр ашиг
Хөдөлмөрийн бүтээмж
21
Төр, хувийн хэвшлийн түншлэл
12
Хувиараа бизнес эрхлэх боломж
12
Сургалт
12
Нягтлан бодох бүртгэл ба аудит
11
Бизнес эрхлэгчдийг дэмжигч байгууллагууд
11
Дэд бүтэц
Дундаж наслалт
21
Эрүүл мэндийн тусламж (их эмч)
21
Цахилгааны үүсгүүртэй малчин өрх
20
Эрүүл мэндийн салбарын дэд бүтэц
19
Цэвэр агаар
19
Худалдааны цэгийн хүртээмж
19
Хүн амын цэвэр өсөлт
18
Замын чанар
18
Суурин утасны цэг
18