• БИДНИЙ ТУХАЙ
    • ҮҮСГЭН БАЙГУУЛЛАГЧ
    • ТҮҮХЭН ЗАМНАЛ
    • СУДАЛГААНЫ ТУХАЙ
    • АЙМГУУДЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ЧУУЛГАН
    • МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
    • ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ, ХАРИУЛТ
    • ХОЛБОО БАРИХ

Төв

Төв аймаг нь 1921 оны ардын хувьсгалаас өмнө Түшээт хан аймагт багтаж байсан. 1923 оны 10 сараас Богдхан уулын аймаг, 1931 оноос Төв аймаг гэж нэрлэгдэх болжээ. 1931-1942 онд аймгийн захиргаа Улаанбаатарт хамаарч байснаа, БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн 1942 оны 2-р сарын 17-ны өдрийн 17-р тогтоолоор Төв аймгийн төвийг нийслэл Улаанбаатар хотоос нүүлгэн Богд хан уулын өвөр Зуунмодны амны сэрүүн дэнжид төвлөрүүлэхээр шийдвэрлэжээ. Нэг сарын дотор хэдхэн машин, 800 гаруй ердийн хөсгөөр гүйцэтгэсэн их нүүдлээр 1942 оны 3-р сарын 13-ны өдөр ирж хэдэн эсгий гэр барьж одоогийн төв, урьд Манзушир хутагтын зуны өргөө байсан сэрүүн дэнжид ийнхүү суурьшин төвлөрчээ. Нийт 85,300 хүн амтай. Аймгийн төв нь Зуунмод хот. Аймгийн нутаг дэвсгэрт Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот байрладаг, харилцаа холбоо, авто, төмөр зам зэрэг үйлдвэрлэлийн дэд бүтэц харьцангуй сайтай.

Газар зүй

Төв аймагт далайн түвшнээс дээш 1200-1500 метр өргөгдсөн Хэнтийн нуруу (оргил нь Асралт хайрхан, 2800 м), Тосон заамар, Зоргол хайрхан зэрэг уулархаг гадаргуутай. Нутаг дэвсгэрийнх нь 16.4 хувийг ой мод, 36.5 хувийг хээрийн бүс эзэлдэг. Газар зүйн байршлаар Хангай, Хэнтийн уулархаг, Дорнод Монголын талархаг мужид багтана. Нутгийн хойд хэсгийн уулын өргөн хөндийнүүд нь газар тариаланд тохиромжтой хүрэн бор хөрстэй, өмнөд хэсэг нь гүвээ толгод бүхий тал хээр газар юм. Хэрлэн, Туул зэрэг том жижиг 30 гаруй голтой. Жанчивлан, Цайдам, Цахир зэрэг бүрд нууруудтай.

Ургамал, амьтан

Аймгийн нутгийн өмнө ба баруун хэсгээр хээр талын хүрэн, цайвар хүрэн хөрстэй, зүүн хойд хэсгээр нь ам хөндийн бараан хөрс, уулын ой, нугын саарал хөрс тархжээ. Хангай, Хэнтийн салбар уулсад хуш, шинэс, улиас, бургас, нарс, яшил, яргай зэрэг янз бүрийн модтой, өрөл, мойл, үхрийн нүд, нохойн хошуу зэрэг жимс, сонгино, хөмөл, таана, мангир, халиар, гичгэнэ, мөөг зэрэг хүнсний ургамал, чихэр өвс, чацаргана мэтийн ховор болон дэгд, бадаана, таван салаа, тарваган шийр, алтан гагнуур зэрэг эмийн ургамал ургана.

Төв аймагт буга согоо, хандгай, аргаль угалз, хойлог, хун зэрэг 16 зүйлийн дархан цаазат амьтдаас гадна хэрэм, тарвага, үнэг, хярс, гахай, баавгай, шилүүс зэрэг агнуурын ач холбогдолтой 30 гаруй төрлийн араатан, жигүүртэн бий.

Онцлог газрууд

Төв аймгийн Баян сумын нутагт байдаг Хангайн булгийн хүн чулуу, Хүүхэн Хонгорын хүн чулуу, Баянцагаан сумын нутагт байдаг Тогосын өвөр дэх булш /Хүннүгийн үеийн булш/, Баянжаргалан сумын нутаг Хэрлэн голын баруун эрэгт Цагаан арал гэдэг газар орших Гуа дов /эртний хотын туурь/ гэх мэт түүхэн дурсгалт газруудтай бөгөөд Ар, Өвөр жанчивлангийн рашаан сувилалтай.

Мэдээллийн эх сурвалжууд: http://tov.gov.mn

https://mn.wikipedia.org/wiki/Төв_(аймаг)

ТӨВ
Ерөнхий үзүүлэлтүүд2021Эрэмбэ
Нутаг дэвсгэрийн хэмжээ (мянган км2)74.012
Сумдын тоо (Number of soums)27.0
Хүн амын тоо (мянга)93.28
ДНБ (оны үнээр, тэрбум төгрөг)703.85
Нэг хүнд ногдох ДНБ (оны үнээр, мянган төгрөг)7555.15
Ажилгүйдлийн түвшин (%)2.82
Инфляц (%)3.114

ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ТӨЛӨВ БАЙДАЛ, ЭРЭМБЭ

Байгаль орчны эмзэг байдлын индекc

ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ЕРӨНХИЙ ҮНЭЛГЭЭ

ЭРЭМБЭЭР

20202021
Эдийн засгийн тамир тэнхээ124
Засаглалын үр ашиг138
Бизнесийн үр ашиг1718
Дэд бүтэц1519

ЭДИЙН ЗАСГИЙН ТАМИР ТЭНХЭЭ

20202021
Эдийн засаг115
Эдийн засгийн салбарууд55
Хүн амын амьжиргааны түвшин1813
Хөдөлмөр эрхлэлт101

ЗАСАГЛАЛЫН ҮР АШИГ

20202021
Аймгийн төсөв174
Институцийн тогтолцоо125
Бизнесийн эрхзүй97
Нийгмийн тогтолцоо1521

БИЗНЕСИЙН ҮР АШИГ

20202021
Бизнесийн орчин2017
Хөдөлмөрийн зах зээл, бүтээмж1611
Санхүү1818
Менежментийн хэвшил1720

ДЭД БҮТЭЦ

20202021
Үндсэн дэд бүтэц1416
Технологийн дэд бүтэц1720
Боловсрол, соёл1820
Эрүүл мэнд, хүрээлэн буй орчин1510

ДАВУУ ТАЛ /ЭРЭМБЭЭР/

Эдийн засгийн тамир тэнхээ
Тариалсан талбай
2
Ажилгүйчүүдийн тоо
2
Ажилгүйдлийн түвшин
2
Хөдөлмөр эрхлэлтийн түвшин
2
Малын тоо
3
Барилгын ажил
3
Эдийн засгийн идэвхтэй хүн ам
3
Ажиллах хүчний оролцооны түвшин
4
Эдийн засаг-Бизнес
4
Засаглалын үр ашиг
Хүнд суртал
2
Аймгийн төсвийн удирдлага
3
Төрийн үйлчилгээ
4
Гадаадын төсөл хөтөлбөр
4
Жендерийн тэгш бус байдлын индекс
4
Төсвийн орлого, зарлагын харьцаа
5
Тендер
5
Төсвийн зарлага (%)
6
Төсвийн эрх мэдэл
7
Бизнесийн үр ашиг
Чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл
2
Банкуудын зээлийн хүү
4
Чадварлаг удирдах ажилтан
7
Мэргэшсэн ажиллах хүч
7
Санхүүгийн ур чадвар
11
Мэргэшсэн ажиллах хүчний шилжих хөдөлгөөн
12
Дэд бүтэц
Шатахууны үнэ
1
Алслагдсан байдал
1
Биеийн тамир, спортоор хичээллэгчид
1
Номын сангийн хүртээмж
1
Эрүүл мэндийн салбарын дэд бүтэц
3
Цахилгааны үнэ
4
Соёлын төвийн хүртээмж
5
Музейн үзэгчид
5
Дундаж наслалт
5

СУЛ ТАЛ /ЭРЭМБЭЭР/

Эдийн засгийн тамир тэнхээ
Хадгаламж
19
Аж үйлдвэр, барилгын салбарын хөгжил
19
Ажлын байрны хүрэлцээ
16
Зээл
14
Хэрэглээний үнийн индекс
14
Хүн амын ачаалал
14
Засаглалын үр ашиг
Шилжих хөдөлгөөн - хот
21
Гэмт хэрэг
21
Хүн амын насны бүтцийн хандлага
20
Татвараас зайлсхийх
17
Төсвийн орлого (%)
16
Захиргааны зохицуулалтууд
16
Авлига, хээл хахууль
16
Шилжих хөдөлгөөн ба хүйсийн тэнцвэрт байдал
15
Шударга бус өрсөлдөөн
13
Бизнесийн үр ашиг
Бизнесийн овсгоо самбаа
20
Нийгмийн хариуцлага
20
Банк, санхүүгийн үйлчилгээ
20
Зээл авах боломж
20
Хадгаламжийн үлдэгдэл
19
Хувиараа бизнес эрхлэх боломж
19
Нягтлан бодох бүртгэл ба аудит
19
Сургалт
19
Бизнес эрхлэгчдийг дэмжигч байгууллагууд
18
Дэд бүтэц
Худалдааны цэгийн хүртээмж
21
Суурь боловсролын хамран сургалт
20
Дижитал төхөөрөмжүүдийн хэрэглээ
20
Тохижилт
20
Харилцаа, холбооны технологи
20
Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн
20
Бага боловсролын хамран сургалт
20
Томоохон үйлчилгээний төвүүд
20
Дунд боловсролын хамран сургалт
20