• БИДНИЙ ТУХАЙ
    • ҮҮСГЭН БАЙГУУЛЛАГЧ
    • ТҮҮХЭН ЗАМНАЛ
    • СУДАЛГААНЫ ТУХАЙ
    • АЙМГУУДЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ЧУУЛГАН
    • МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
    • ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ, ХАРИУЛТ
    • ХОЛБОО БАРИХ

Сүхбаатар

Улсын бага хурлын 1943 оны 2-р сарын 20-ны өдрийн тогтоолоор Жавхлант шарга аймгийг их жанжин Сүхбаатарын нэрэмжит болгож “Сүхбаатар аймаг” гэж нэрлэх болсон. Мөн аймгийн төвийг Баруун-Урт голын дэргэд шилжүүлэн суурьшуулж “Баруун-Урт” гэж нэрлэсэн байна. Тус аймаг нь засаг захиргааны 13 сум, 66 багтай, 60 орчим мянган хүн амтай. Хүн амын олонх нь Халх, Дарьганга ястан бөгөөд Үзэмчин, Барга, Хуучид, Өөлд, Цахар ястан цөөнх хувийг эзэлдэг.

Газар зүй

Тус аймгийн хилийн нийт урт 1340 км бөгөөд урд талаараа БНХАУ-тай 485 км, баруун талаараа Дорноговь аймагтай 165 км, хойд талаараа Хэнтий аймагтай 260 км, зүүн хойд талаараа Дорнод аймагтай 430 км газраар тус тус хиллэдэг. Аймгийн нутаг Дорнод Монголын тэгш талын өмнөд хэсгийн үргэлжлэл бөгөөд нийтдээ 82.3 мянган км квадрат газар нутагтай, тал хээрийн бүсэд багтдаг. Нутгийн ихэнх хэсэг нь далайн түвшнээс дээш 1000-1200м өндөрт оршдог. Хамгийн өндөр цэг нь далайн түвшинээс дээш 1778 метрт өргөгдсөн Шилийн Богд уул, хамгийн нам цэг нь далайн түвшнээс дээш 790 метрт өргөгдсөн “Байшинт” юм.

Ургамал, амьтан

Өвс ургамлын хувьд хайлс, дэлт балгана, тавилганга, нохойн хошуу, монос, ямаан болон нанхиат зээргэнэ ургахын хамт тал хээрийн хиаг, ерхөг, таана, хөмүүл, дэрс, бударгана зонхилно. Эмийн ургамлаас чөдөр өвс, чихэр өвс, зээргэнэ, халгай, таван салаа, тэхийн шээг зэрэг олон төрлийн ургамал ургадаг. Баяндэлгэр, Дарьганга сумын нутагт хунчий, туйплан, Эрдэнэцагаан сумын нутагт Бонго, лантаанз ургахын дээр анхилам үнэрт ургамлаас ганга өвс газар сайгүй тохиолдоно. Хайлс, гүйлс, бургас зэрэг модлог ба бутлаг ургамал бүхий байгалийн гоёмсог баянбүрд Дарьганга, Онгон, Баяндэлгэр, Наран, Эрдэнэцагаан, Сүхбаатар, Түмэнцогт сумын нутагт элбэг.

Цагаан зээр, тарваганы нутагшил нэлээд тархмал байдаг бөгөөд үнэг, чоно, хярс, өмхий хүрэн, мануул, дорго, туулай, шилүүс, илбэнх, хар сүүлт зэрэг ан амьтантай. Эрдэнэцагаан сумын Лхачинвандад, Аратын ууланд буга Түмэнцогтын Хар ямаатын ууланд бор гөрөөс, Бүрэнцогтын хаданд аргаль нутагшиж байна.

Онцлог газрууд

Сүхбаатар нь ус зүйн мужлалаар ус багатай бүст багтах бөгөөд гадаргуугийн ус ховортой, тогтмол урсгалтай гол мөрөн байхгүй боловч 20 гаруй жижиг нуур, 200 орчим булаг шанд, гол горхитой. Хавиргын булаг, Талбулаг, Арын нуур, Рашаант, Эрээн толгой, Далай булаг, Гашуун, Цавчир өвдөг, Модонгийн худаг, Цагаан булаг зэрэг рашаан ус олонтой.

Байгалийн сонин тогтоц бүхий газар нутаг элбэгтэй. Үүнд: Дарьганга суманд 200 гаруй сөнөсөн галт уул, Онгон Дарьганга суманд 127-248 км квадратталбай эзлэх Онгон, Молцогийн их элс, Эрдэнэцагаан сумын нутагт байгалийн нөөц газар Лхачинвандад уул, Дарьганга, Наран сумын нутагт Баяндулаан, Талын агуйт, Мөнххаан сумын Баян-Уулын орчмын агуй. Лог, Будар, Зараа, Төрөнгө, Дэлгэрхаан, Харгилтай зэрэг үлэмж талбай бүхий чулуун тогтоцтой нуруу хөндий олон байдгийн дээр чулуужсан яс зэрэг амьтан ургамлын үлдэгдэл Байшинт, Ходоодын говь, Хорголжингийн талаас олддог юм.

Мэдээллийн эх сурвалж: http://sukhbaatarexperiencemon.weebly.com/

https://mn.wikipedia.org/wiki
СҮХБААТАР
Ерөнхий үзүүлэлтүүд2021Эрэмбэ
Нутаг дэвсгэрийн хэмжээ (мянган км2)82.38
Сумдын тоо (Number of soums)13.0
Хүн амын тоо (мянга)63.817
ДНБ (оны үнээр, тэрбум төгрөг)471.115
Нэг хүнд ногдох ДНБ (оны үнээр, мянган төгрөг)7381.97
Ажилгүйдлийн түвшин (%)5.37
Инфляц (%)2.912

ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ТӨЛӨВ БАЙДАЛ, ЭРЭМБЭ

Байгаль орчны эмзэг байдлын индекc

ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ЕРӨНХИЙ ҮНЭЛГЭЭ

ЭРЭМБЭЭР

20202021
Эдийн засгийн тамир тэнхээ912
Засаглалын үр ашиг21
Бизнесийн үр ашиг1213
Дэд бүтэц1716

ЭДИЙН ЗАСГИЙН ТАМИР ТЭНХЭЭ

20202021
Эдийн засаг1011
Эдийн засгийн салбарууд1212
Хүн амын амьжиргааны түвшин517
Хөдөлмөр эрхлэлт99

ЗАСАГЛАЛЫН ҮР АШИГ

20202021
Аймгийн төсөв72
Институцийн тогтолцоо22
Бизнесийн эрхзүй12
Нийгмийн тогтолцоо84

БИЗНЕСИЙН ҮР АШИГ

20202021
Бизнесийн орчин1512
Хөдөлмөрийн зах зээл, бүтээмж1216
Санхүү56
Менежментийн хэвшил613

ДЭД БҮТЭЦ

20202021
Үндсэн дэд бүтэц1517
Технологийн дэд бүтэц1416
Боловсрол, соёл2118
Эрүүл мэнд, хүрээлэн буй орчин1016

ДАВУУ ТАЛ /ЭРЭМБЭЭР/

Эдийн засгийн тамир тэнхээ
Ажиллах хүчний оролцооны түвшин
3
Эдийн засгийн идэвхтэй хүн ам
4
Аж үйлдвэр, барилгын салбарын хөгжил
6
Малын тоо
6
Ажлын байрны хүрэлцээ
7
Хөдөлмөр эрхлэлтийн түвшин
7
Эдийн засгийн хөгжлийн түвшин
7
Ажилгүйчүүдийн тоо
7
Нэг хүнд ногдох ДНБ
7
Засаглалын үр ашиг
Албан бус эдийн засаг
1
Авлига, хээл хахууль
1
Шударга бус өрсөлдөөн
3
Аймгийн удирдлагын бодлого, шийдвэр
3
Шилжих хөдөлгөөн - хот
3
Татвараас зайлсхийх
3
Захиргааны зохицуулалтууд
4
Орлогын тэгш бус байдал
4
Шилжих хөдөлгөөн - аймгийн төв
5
Бизнесийн үр ашиг
Зээл авах боломж
1
Банк, санхүүгийн үйлчилгээ
2
Бизнес эрхлэгчдийг дэмжигч байгууллагууд
3
Төр, хувийн хэвшлийн түншлэл
4
Бизнесийн таатай орчин
4
Хувиараа бизнес эрхлэх боломж
5
Байгууллагын хөрөнгө оруулалт
6
Сургалт
8
Нягтлан бодох бүртгэл ба аудит
8
Дэд бүтэц
Нялхсын эндэгдлийн түвшин
1
Цэцэрлэгийн хамран сургалт
2
Суурь боловсролын хамран сургалт
4
Цахилгааны үнэ
4
Бага боловсролын хамран сургалт
4
Төрөлтийн ерөнхий коэффициент
4
Тээврийн хөгжил
5
Дундаж наслалт
5
Хүн амын цэвэр өсөлт
5

СУЛ ТАЛ /ЭРЭМБЭЭР/

Эдийн засгийн тамир тэнхээ
Амьжиргааны түвшин
18
Хөдөлмөрийн бирж
18
Эдийн засгийн төрөлжилт
17
Барилгын ажил
16
Хадгаламж
15
Дотоодын нийт бүтээгдэхүүн
15
100 га хадлан, бэлчээрийн талбайд ногдох малын тоо
14
Зээл
13
Худалдааны салбарын борлуулалт
13
Засаглалын үр ашиг
Хууль ёс
15
Төсвийн орлого (%)
15
Төсвийн орлого, зарлагын харьцаа
14
Төрийн үйлчилгээ
13
Бизнесийн үр ашиг
Хувийн хэвшлийн томоохон аж ахуйн нэгж
19
Санхүүгийн ур чадвар
19
Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж
19
Чадварлаг удирдах ажилтан
17
Хадгаламжийн үлдэгдэл
16
Зээлийн өрийн үлдэгдэл
16
Банкуудын зээлийн хүү
14
Чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл
14
Компаниудын зохицох чадвар
13
Дэд бүтэц
Чөлөөт цагаа өнгөрөөх газар
21
Цэвэр усны хүртээмж
21
Эрүүл мэндийн салбарын дэд бүтэц
20
Жирэмсэн эмэгтэйчүүдийн эмнэлгийн хяналтад хамрагдалт
20
Халуун усны газар
20
Биеийн тамир, спортоор хичээллэгчид
20
Сурагч-багшийн харьцаа (ерөнхий боловсрол)
19
Хүнсний аюулгүй байдал
19
Ногоон байгууламж
18