• БИДНИЙ ТУХАЙ
    • ҮҮСГЭН БАЙГУУЛЛАГЧ
    • ТҮҮХЭН ЗАМНАЛ
    • СУДАЛГААНЫ ТУХАЙ
    • АЙМГУУДЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ЧУУЛГАН
    • МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
    • ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ, ХАРИУЛТ
    • ХОЛБОО БАРИХ

Дорноговь

1931 онд байгуулагдсан тус аймагт 2013 оны эцсийн байдлаар 18 мянган өрхийн 62500 хүн ам оршин суудаг бөгөөд 1 кв.км нутаг дэвсгэрт 0.55 хүн ногдож байна. Тэдний 60.6 хувь нь аймгийн төвд, 15.2 хувь нь сумын төвд, 24.2 хувь нь хөдөөд оршин суудаг. Аймгийн төв Сайншанд хот нь Улаанбаатар хотоос 465 км.

Газар зүй

Дорноговь аймаг нь Монголын зүүн өмнөд хэсгийн талархаг гадаргатай хэсэгт оршдог ч Хутаг уул (1431м), Оцол, Сансар, Их Багадулаан, Аргалант, Хан Баянзүрх хайрхан (1031м) зэрэг уулс бий. Нутгийн дундуур зүүн хойшоо баруун урагшаа их хотгор газар үргэлжилнэ. Монгол орны зүүн өмнөд хязгаарт Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатар аймгуудтай хил залган оршдог. Дорноговь аймаг нь БНХАУ-тай 600 км-ээр хиллэдэг. Хойд, урд хоёр гүрнийг холбосон, төвийн бүсийн хөгжлийн гол тэнхлэг болсон төмөр зам дайран өнгөрдөг. Энэ замын дагуу тус аймгийн бүх сумын 42.8 хувь, хүн амын 54.8 хувь нь оршин суудаг. Тус аймаг бүхэлдээ говийн бүсэд хамаарагддаг, говь хээр хосолсон нутагтай.

Уур амьсгал

Эх газрын эрс тэс уур амьсгалтай, зуны улиралд +41°С хүртэл халж, өвлийн улиралд -40°С хэм хүртэл хүйтэрдэг. Салхины дундаж хурд 4.2-4.6 м/сек, зарим үед 35 м/сек хүртэл ширүүсэх тохиолдол бий. Цаг агаарын тааламжгүй нөлөөлөл болох хүчтэй цасан ба шороон шуурга, ган, зудын аюул цөөн бус удаа тохиосон, сүүлийн жилүүдийн хуурайшилтын улмаас цөлжилтийн явц хурдсаж байна. Говийн эмзэг байгалийг нөхөн сэргээх боломж хязгаарлагдмал. Гадаргын усны нөөц бараг үгүйгээс гүний усыг татаж ахуй амьдрал болон мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлд ашигладаг.

Ургамал, амьтан

Говийн ургамал ургана. Хар сүүлт, хулан, янгир, аргаль зэрэг ховор ан амьтан элбэг.

Онцлог газрууд

Дорноговь аймгийн нутагт том гол мөрөн, нуур байхгүй, харин газар доорхи усны их нөөц бий. Оцол, Сансар, Их Багадулаан, Аргалант, Хан Баянзүрх хайрхан (1031м), Хар уул зэрэг уул бий. Халзан уул, Толь булгийн зэрэг рашаан устай. Хамрын хийд, Энергийн төв зэрэг аялал жуулчлалын газруудтай.

Эх сурвалж: http://dornogovi.gov.mn

https://mn.wikipedia.org/wiki
ДОРНОГОВЬ
Ерөнхий үзүүлэлтүүд2021Эрэмбэ
Нутаг дэвсгэрийн хэмжээ (мянган км2)109.55
Сумдын тоо (Number of soums)14.0
Хүн амын тоо (мянга)71.215
ДНБ (оны үнээр, тэрбум төгрөг)512.912
Нэг хүнд ногдох ДНБ (оны үнээр, мянган төгрөг)7203.38
Ажилгүйдлийн түвшин (%)4.16
Инфляц (%)2.69

ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ТӨЛӨВ БАЙДАЛ, ЭРЭМБЭ

Байгаль орчны эмзэг байдлын индекc

ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ЕРӨНХИЙ ҮНЭЛГЭЭ

ЭРЭМБЭЭР

20202021
Эдийн засгийн тамир тэнхээ23
Засаглалын үр ашиг67
Бизнесийн үр ашиг89
Дэд бүтэц71

ЭДИЙН ЗАСГИЙН ТАМИР ТЭНХЭЭ

20202021
Эдийн засаг66
Эдийн засгийн салбарууд1311
Хүн амын амьжиргааны түвшин11
Хөдөлмөр эрхлэлт13

ЗАСАГЛАЛЫН ҮР АШИГ

20202021
Аймгийн төсөв413
Институцийн тогтолцоо79
Бизнесийн эрхзүй211
Нийгмийн тогтолцоо132

БИЗНЕСИЙН ҮР АШИГ

20202021
Бизнесийн орчин89
Хөдөлмөрийн зах зээл, бүтээмж38
Санхүү68
Менежментийн хэвшил1810

ДЭД БҮТЭЦ

20202021
Үндсэн дэд бүтэц111
Технологийн дэд бүтэц43
Боловсрол, соёл132
Эрүүл мэнд, хүрээлэн буй орчин52

ДАВУУ ТАЛ /ЭРЭМБЭЭР/

Эдийн засгийн тамир тэнхээ
Зээл
1
Амьжиргааны түвшин
1
Барилгын ажил
2
Эдийн засгийн хөгжлийн түвшин
3
Худалдааны салбарын борлуулалт
4
Аж үйлдвэрийн салбарын борлуулалт (%)
4
Дундаж цалин
4
Эдийн засгийн төрөлжилт
4
Эдийн засаг-Бизнес
5
Засаглалын үр ашиг
Хууль ёс
1
Тендер
2
Төсвийн эрх мэдэл
2
Шилжих хөдөлгөөн ба хүйсийн тэнцвэрт байдал
4
Төрийн үйлчилгээ
5
Авлига, хээл хахууль
5
Хүнд суртал
6
Гэмт хэрэг
7
Гадаадын төсөл хөтөлбөр
7
Бизнесийн үр ашиг
Бизнесийн таатай орчин
1
Байгууллагын хөрөнгө оруулалт
1
Нийгмийн хариуцлага
1
Хувиараа бизнес эрхлэх боломж
1
Зээлийн өрийн үлдэгдэл
1
Мэргэшсэн ажиллах хүч
2
Гадаад зах зээл
4
Чадварлаг удирдах ажилтан
5
Хадгаламжийн үлдэгдэл
7
Дэд бүтэц
Дээд боловсрол
1
Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн
1
Мэдээллийн байгууллага
1
Бүтээн байгуулалт, засвар үйлчилгээ
1
Амьдралын чанар
1
Хог
1
Эрүүл мэндийн тусламж (их эмч)
1
Сургуулийн өмнөх боловсрол
1
Тээврийн хөгжил
1

СУЛ ТАЛ /ЭРЭМБЭЭР/

Эдийн засгийн тамир тэнхээ
100 га хадлан, бэлчээрийн талбайд ногдох малын тоо
20
Тариалсан талбай
19
Аж үйлдвэр, барилгын салбарын хөгжил
18
Малын тоо
16
Ногоон эдийн засгийн ойлголт
14
Засаглалын үр ашиг
Шилжих хөдөлгөөн - аймгийн төв
20
Төсвийн орлого, зарлагын харьцаа
19
Аймгийн төсвийн удирдлага
17
Шударга бус өрсөлдөөн
17
Төсвийн зарлага (%)
15
Ил тод байдал
14
Аймгийн удирдлагын бодлого, шийдвэр
14
Захиргааны зохицуулалтууд
14
Албан бус эдийн засаг
13
Бизнесийн үр ашиг
Банк, санхүүгийн үйлчилгээ
21
Аймгийн төрх байдал
21
Чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл
20
Мэргэшсэн ажиллах хүчний шилжих хөдөлгөөн
20
Компаниудын зохицох чадвар
18
Төр, хувийн хэвшлийн түншлэл
16
Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж
16
Бизнес эрхлэгчдийг дэмжигч байгууллагууд
14
Дэд бүтэц
Цаг уур
21
Номын сангийн уншигчид
21
Сурагч-багшийн харьцаа (ерөнхий боловсрол)
21
Шинийг санаачлах чадвар
19
Томоохон үйлчилгээний төвүүд
18
Халдварт өвчний тархалт
18
Уламжлалт соёл
17
Номын сангийн хүртээмж
17
Сурагч-багшийн харьцаа (бага боловсрол)
16