• БИДНИЙ ТУХАЙ
    • ҮҮСГЭН БАЙГУУЛЛАГЧ
    • ТҮҮХЭН ЗАМНАЛ
    • СУДАЛГААНЫ ТУХАЙ
    • АЙМГУУДЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ЧУУЛГАН
    • МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
    • ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ, ХАРИУЛТ
    • ХОЛБОО БАРИХ

Говь-Алтай

Говь-Алтай аймаг нь Монголын эзэнт гүрний үеэс түүх нь эхэлдэг бөгөөд засагт хан, Хантайшир уулын аймаг, дахин засаг хан аймаг болоход үндсэн бүрэлдэхүүн хэсэгт нь багтаж байсан бөгөөд 1940 онд улсын бага хурлын тэргүүлэгчдийн 45 дугаар тогтоолоор Говь-Алтай аймаг болж одоогийн нутгийн хилийн цэсээр тогтоон байгуулагдсан түүхтэй. Аймгийн төв Алтай хот нь манай улсын хамгийн өндөрт оршдог аймгийн төв бөгөөд далайн түвшнээс дээш 2181м өндөрт оршдог.

Газар зүй

Говь-Алтай аймаг Монгол Улсын баруун зүгт зүүн талаараа Баянхонгор, хойд талаараа Завхан, баруун талаараа Ховд, өмнөд талаараа БНХАУ-тай хил залган оршино. Аймгийн БНХАУ-тай хиллэдэг хилийн урт 360 км бөгөөд тэдгээр нь хилийн 128-171 дүгээр тэмдгээр тэмдэглэгджээ. Аймгийн нутаг дэвсгэр нь газрын дүрс мужлалтын хувьд Алтайн уулархаг их муж, Говийн их мужид хамаарах бөгөөд байгалийн бүс, бүслүүрийн хувьд гол төлөв говь, цөлийн бүсэд оршино. Мөн бага хэмжээгээр хээр тал болон өндөр уулсын босоо буюу тагийн бүслүүр тархсан байдаг. Аймгийн газрын гадаргуугийн хамгийн өндөр цэг Сутай хайрхан уул д.т.д 4090 метр, хамгийн нам цэг Цэнхэр номингийн говийн Загт их сайр д.т.д 802 метр өндөр юм.

Ургамал, амьтан

Монгол Улсын нутаг дэвсгэрт тархан байршсан 29 зүйлийн амьтнаас Говь-Алтай аймагт тахь, хулан, хавтгай, аргаль, янгир, бөхөн, хар сүүлт, буга зэрэг 8 зүйлийн гөрөөс, мазаалай, ирвэс, булга, суусар, халиу зэрэг 5 зүйлийн араатан, хун, гургуул, хотон, хойлог, ёл, тас, сар, ууль, бигбаатар, шар шувуу, тоншуул зэрэг зүйлийн жигүүртэн байдаг. Алтайн өвөр хэсгээр цөлийн бор саарал, хөрс, ууландаа уулын нугын ба уулын хүрэн хөрстэй, нутгийн хойд хэсгээр хүрэн хөрстэй, Алтайн өврөөр говийн ургамалтай, ууландаа уулын хээр, хойд хэсгээрээ хээрийн ургамал тархжээ. Аймгийн нутагт дэлхийд нэн ховордсон бөхөн, хулан, хавтгай болон бусад олон төрлийн амьтад амьдардаг байна, Аймгийн хэмжээгээр 2 сая гаруй малтай бөгөөд малын олонх нь хонь, ямаа юм. Газар тариалан бараг хөгжөөгүй газар болно. Говь-Алтай аймагт Хятад улс луу гарах Бургастайн хилийн боомт Алтай суманд бий.

Онцлог газрууд

Чулуун нүүрс (Зээгт), үнэт чулуу (Алтан худаг), барилгын материал зэрэг ашигт малтмал бий. Аймгийн нутгийн хойд захаар Завхан гол урсах бөгөөд Зүйл, Сагсай зэрэг адагтаа ширгэдэг гол горхи бий, Мөн Ихэс, Шарга, Тонхил зэрэг нуурууд бий. Хөнхөр зуслан, Улаанхайрхан, Аргалант зэрэг рашаан ус бий. Мөн “Ээж хайрхан” уулын байгалийн дурсгалт газар, төрийн тахилгат Сутай хайрхан, Гэгээн нуур, харандаан хад зэрэг үзэсгэлэнт газруудтай.

Эх сурвалж:  http://www.govi-altai.gov.mn/index

ГОВЬ-АЛТАЙ
Ерөнхий үзүүлэлтүүд2021Эрэмбэ
Нутаг дэвсгэрийн хэмжээ (мянган км2)141.42
Сумдын тоо (Number of soums)18.0
Хүн амын тоо (мянга)57.719
ДНБ (оны үнээр, тэрбум төгрөг)410.518
Нэг хүнд ногдох ДНБ (оны үнээр, мянган төгрөг)7117.09
Ажилгүйдлийн түвшин (%)9.215
Инфляц (%)2.811

ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ТӨЛӨВ БАЙДАЛ, ЭРЭМБЭ

Байгаль орчны эмзэг байдлын индекc

ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ЕРӨНХИЙ ҮНЭЛГЭЭ

ЭРЭМБЭЭР

20202021
Эдийн засгийн тамир тэнхээ2015
Засаглалын үр ашиг1812
Бизнесийн үр ашиг2020
Дэд бүтэц1617

ЭДИЙН ЗАСГИЙН ТАМИР ТЭНХЭЭ

20202021
Эдийн засаг1716
Эдийн засгийн салбарууд2119
Хүн амын амьжиргааны түвшин127
Хөдөлмөр эрхлэлт1214

ЗАСАГЛАЛЫН ҮР АШИГ

20202021
Аймгийн төсөв1812
Институцийн тогтолцоо2013
Бизнесийн эрхзүй1815
Нийгмийн тогтолцоо189

БИЗНЕСИЙН ҮР АШИГ

20202021
Бизнесийн орчин1818
Хөдөлмөрийн зах зээл, бүтээмж2012
Санхүү1016
Менежментийн хэвшил2121

ДЭД БҮТЭЦ

20202021
Үндсэн дэд бүтэц2021
Технологийн дэд бүтэц1621
Боловсрол, соёл1114
Эрүүл мэнд, хүрээлэн буй орчин1811

ДАВУУ ТАЛ /ЭРЭМБЭЭР/

Эдийн засгийн тамир тэнхээ
Хүн амын ачаалал
1
Барилгын ажил
4
Хадгаламж
4
Амьжиргааны түвшин
5
Эдийн засгийн төрөлжилт
8
Нэг хүнд ногдох ДНБ
9
Засаглалын үр ашиг
Төсвийн орлого, зарлагын харьцаа
2
Гэмт хэрэг
2
Тендер
3
Хүнд суртал
3
Төсвийн орлого (%)
4
Хууль ёс
5
Хүн амын насны бүтцийн хандлага
6
Шилжих хөдөлгөөн - хот
6
Төрийн үйлчилгээ
7
Бизнесийн үр ашиг
Мэргэшсэн ажиллах хүч
1
Чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл
3
Хадгаламжийн үлдэгдэл
3
Чадварлаг удирдах ажилтан
4
Хөдөлмөрийн бүтээмж
6
Дэд бүтэц
Соёлын төвийн хүртээмж
1
Сурагч-багшийн харьцаа (ерөнхий боловсрол)
1
Эрүүл мэндийн тусламж (сувилагч)
1
Эрүүл мэндийн тусламж (их эмч)
2
Сурагч-багшийн харьцаа (бага боловсрол)
2
Номын сангийн хүртээмж
4
Төрөлтийн ерөнхий коэффициент
4
Хүн амын цэвэр өсөлт
5
Халдварт өвчний тархалт
5

СУЛ ТАЛ /ЭРЭМБЭЭР/

Эдийн засгийн тамир тэнхээ
Худалдааны салбарын борлуулалт
21
Ажлын байрны хүрэлцээ
19
100 га хадлан, бэлчээрийн талбайд ногдох малын тоо
19
Эдийн засаг-Бизнес
18
Аж үйлдвэрийн салбарын борлуулалт (%)
18
Дотоодын нийт бүтээгдэхүүн
18
Ажиллах хүчний оролцооны түвшин
16
Ажилгүйчүүдийн тоо
15
Хөдөлмөр эрхлэлтийн түвшин
15
Засаглалын үр ашиг
Авлига, хээл хахууль
21
Шилжих хөдөлгөөн ба хүйсийн тэнцвэрт байдал
20
Шударга бус өрсөлдөөн
20
Татвараас зайлсхийх
19
Шилжих хөдөлгөөн - аймгийн төв
19
Захиргааны зохицуулалтууд
19
Ил тод байдал
15
Аймгийн төсвийн удирдлага
15
Төсвийн зарлага (%)
14
Бизнесийн үр ашиг
Нийгмийн хариуцлага
21
Бизнесийн овсгоо самбаа
21
Нягтлан бодох бүртгэл ба аудит
21
Сургалт
21
Аймгийн төрх байдал
20
Мэргэшсэн ажиллах хүчний шилжих хөдөлгөөн
19
Төр, хувийн хэвшлийн түншлэл
19
Банк, санхүүгийн үйлчилгээ
19
Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж
18
Дэд бүтэц
Амьдралын чанар
21
Харилцаа, холбооны технологи
21
Газарзүйн байршил
21
Дижитал төхөөрөмжүүдийн хэрэглээ
21
Цахилгааны үнэ
20
Мэдээллийн байгууллага
20
Мэдээллийн хүртээмж
20
Бага дунд боловсрол
20
Тохижилт
20