• БИДНИЙ ТУХАЙ
    • ҮҮСГЭН БАЙГУУЛЛАГЧ
    • ТҮҮХЭН ЗАМНАЛ
    • СУДАЛГААНЫ ТУХАЙ
    • АЙМГУУДЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ЧУУЛГАН
    • МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
    • ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ, ХАРИУЛТ
    • ХОЛБОО БАРИХ

Булган

БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн 1937 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 33 дугаар тогтоолоор Сэлэнгэ аймгийг Булган, Сэлэнгэ хоёр аймаг болгон тусгаарлан байгуулжээ. Ардын Сайд нарын Зөвлөлийн Ерөнхий сайд А.Амарын 1937 оны 12 сарын 27-ны өдрийн 241-р тушаалаар Булган аймгийг 15 сум, 128 баг, 10360 өрх, 43500 хүн амтай, 1,1 сая малтай, 42250 хавтгай дөрвөлжин км нутагтай байгуулж, Сэлэнгэ аймгаас Сайхан, Хантай, Сэлэнгэ, Булган, Сэлэнгэбүрэн, Халиун, Хангал, Цонхлон сум, Төв аймгаас Бүрэгхангай, Авзага сум, Хөвсгөл аймгаас Тэшиг, Хутаг-Өндөр, Намнан, Баян-Агт сум, Архангай аймгаас Могод сумыг Булган аймагт харъяалуулан захируулах болжээ. Мөн 1938 оны 1 дүгээр сард Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн, Орхонтуул сумыг Булган аймагт шилжүүлжээ. БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлигаар 1961 онд Булган аймгийн төвийг Булган хот болгож, хотын захиргаа байгуулжээ. Булган аймгийн төв Булган хот нь Улаанбаатар хотоос 318 км зайтай оршдог.

Газар зүй

Булган хот далайн түвшинээс 1210 м өндөрт өргөгдсөн, Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотоос 360 км, Төв аймгийн төв Зуун мод хотоос 340 км, Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотоос 330 км, Архангай аймгийн төв Цэцэрлэг хотоос 330 км, Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хотоос 360 км зайд, дөрвөн замын уулзварт байдаг. Аймгийн нийт талбайн 70.0 хувь нь ХАА-н эдэлбэр газар үүнээс 2.4 хувь тариалангийн газар, 2.3 хувь нь хадлангийн, 58.5 хувь бэлчээрийн, 28.7 хувь ой, 0.5 хувь усан талбай, 2 хувь нь тусгай хэрэгцээний болон нөөцийн газар болно.

Уур амьсгал

Уур амьсгал нь эх газрын, эрс тэс сэрүүвтэр чийглэг, үнэмлэхүй дулаан 34.8°С хэм, үнэмлэхүй хүйтэн -44.1°С хэм, жилийн дундаж тундас 324 мм боловч зарим жил 500 мм-ээс дээш ч байдаг. Салхины дундаж хурд 2.2 м/сек, цасан бүрхүүлийн дундаж зузаан 15-25 см байдаг.

Ургамал, амьтан

Гол мөрөн нуур цөөрөмд тул, хэлтэг алгана, цурхай, гутиар зэрэг төрөл бүрийн загас элбэг байдаг. Мөн хун, ангир, галуу, нугас, тоодог, цэн тогоруу, өрөвтас, халбаган хошуут зэрэг жигүүртэн шувуудтай. Төрөл бүрийн жимс жимсгэнэ, эмийн ургамалтай. Хуш, хус, хар мод, улиас, нарс, бургас, хайлаас, яшил, яргай, чаргай зэрэг шилмүүст ба навчит модтой.

Хандгай, буга, баавгай, үнэг, чоно, булга, суусар, хэрэм, жирх, ирвэс, шилүүс, хүдэр, үеэн, мануул, чандага зэрэг амьтан, тас, бүргэд, ёл, хур, сойр, улаан хошуут, турлиах, ятуу, сар, шувуу зэрэг шувууд, тал хээрт үнэг, хярс, тарвага, зурам, өмхий хүрэн зэрэг амьтад элбэг.

Онцлог газрууд

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт орших Уран тогоо уул, Баян-Агт сумын төвөөс урагш 30-аад км зайд Хануй голын хойд талд Шивээт улаан хэмээх цогцолбор, Дашинчилэн сумын төвөөс баруун зүгт 12 км зайтай байдаг Хар бухын балгас, “Чин толгой” эртний хотын туйр гэх мэт түүхэн дурсгалт газрууд, олон тооны рашаан сувиллын газруудтай.

Эх сурвалж: http://www.bulgan.gov.mn/home/hd/index.php?pid=79

https://mn.wikipedia.org/wiki

БУЛГАН
Ерөнхий үзүүлэлтүүд2021Эрэмбэ
Нутаг дэвсгэрийн хэмжээ (мянган км2)48.716
Сумдын тоо (Number of soums)16.0
Хүн амын тоо (мянга)62.018
ДНБ (оны үнээр, тэрбум төгрөг)399.419
Нэг хүнд ногдох ДНБ (оны үнээр, мянган төгрөг)6446.813
Ажилгүйдлийн түвшин (%)6.811
Инфляц (%)2.58

ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ТӨЛӨВ БАЙДАЛ, ЭРЭМБЭ

Байгаль орчны эмзэг байдлын индекc

ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ЕРӨНХИЙ ҮНЭЛГЭЭ

ЭРЭМБЭЭР

20202021
Эдийн засгийн тамир тэнхээ1917
Засаглалын үр ашиг1917
Бизнесийн үр ашиг1921
Дэд бүтэц2020

ЭДИЙН ЗАСГИЙН ТАМИР ТЭНХЭЭ

20202021
Эдийн засаг2119
Эдийн засгийн салбарууд1615
Хүн амын амьжиргааны түвшин2018
Хөдөлмөр эрхлэлт512

ЗАСАГЛАЛЫН ҮР АШИГ

20202021
Аймгийн төсөв1215
Институцийн тогтолцоо2114
Бизнесийн эрхзүй2121
Нийгмийн тогтолцоо1417

БИЗНЕСИЙН ҮР АШИГ

20202021
Бизнесийн орчин2116
Хөдөлмөрийн зах зээл, бүтээмж2120
Санхүү2119
Менежментийн хэвшил1019

ДЭД БҮТЭЦ

20202021
Үндсэн дэд бүтэц1615
Технологийн дэд бүтэц1919
Боловсрол, соёл2021
Эрүүл мэнд, хүрээлэн буй орчин1312

ДАВУУ ТАЛ /ЭРЭМБЭЭР/

Эдийн засгийн тамир тэнхээ
Хүн амын ачаалал
2
Тариалсан талбай
3
100 га хадлан, бэлчээрийн талбайд ногдох малын тоо
4
Амьжиргааны түвшин
7
Ажилгүйчүүдийн тоо
7
Хэрэглээний үнийн индекс
8
Малын тоо
8
Хөдөлмөрийн бирж
9
Эдийн засгийн төрөлжилт
9
Засаглалын үр ашиг
Төсвийн эрх мэдэл
4
Төрийн үйлчилгээ
6
Хууль ёс
6
Төсвийн орлого, зарлагын харьцаа
6
Төсвийн орлого (%)
6
Жендерийн тэгш бус байдлын индекс
7
Гэмт хэрэг
8
Шилжих хөдөлгөөн - хот
9
Бизнесийн үр ашиг
Гадаад зах зээл
8
Зээл авах боломж
9
Дэд бүтэц
Соёлын төвийн хүртээмж
1
Халаалтын үнэ
2
Дундаж наслалт
2
Шатахууны үнэ
3
Цахилгааны үнэ
4
Номын сангийн хүртээмж
4
Сурагч-багшийн харьцаа (ерөнхий боловсрол)
4
Хорт хавдрын өвчлөлт
5
Сурагч-багшийн харьцаа (бага боловсрол)
6

СУЛ ТАЛ /ЭРЭМБЭЭР/

Эдийн засгийн тамир тэнхээ
Хадгаламж
20
Худалдааны салбарын борлуулалт
20
Эдийн засаг-Бизнес
20
Барилгын ажил
20
Дундаж цалин
19
Дотоодын нийт бүтээгдэхүүн
19
Аж үйлдвэрийн салбарын борлуулалт (%)
19
Ажлын байрны хүрэлцээ
18
Зээл
17
Засаглалын үр ашиг
Албан бус эдийн засаг
21
Хүн амын насны бүтцийн хандлага
21
Захиргааны зохицуулалтууд
20
Татвараас зайлсхийх
20
Авлига, хээл хахууль
19
Шилжих хөдөлгөөн ба хүйсийн тэнцвэрт байдал
18
Аймгийн төсвийн удирдлага
17
Шударга бус өрсөлдөөн
17
Төсвийн зарлага (%)
16
Бизнесийн үр ашиг
Нягтлан бодох бүртгэл ба аудит
20
Сургалт
20
Чадварлаг удирдах ажилтан
19
Банкуудын зээлийн хүү
19
Нийгмийн хариуцлага
19
Төр, хувийн хэвшлийн түншлэл
18
Бизнесийн овсгоо самбаа
18
Аймгийн төрх байдал
18
Хувиараа бизнес эрхлэх боломж
18
Дэд бүтэц
Дунд боловсролын хамран сургалт
21
Бага боловсролын хамран сургалт
21
Төрөлтийн ерөнхий коэффициент
21
Хүн амын цэвэр өсөлт
21
Суурь боловсролын хамран сургалт
21
Томоохон үйлчилгээний төвүүд
21
Урлагийн байгууллагын үзэгчид
20
Холбооны салбарын нийт орлого
19
Дижитал төхөөрөмжүүдийн хэрэглээ
19