• БИДНИЙ ТУХАЙ
    • ҮҮСГЭН БАЙГУУЛЛАГЧ
    • ТҮҮХЭН ЗАМНАЛ
    • СУДАЛГААНЫ ТУХАЙ
    • АЙМГУУДЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ЧУУЛГАН
    • МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
    • ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ, ХАРИУЛТ
    • ХОЛБОО БАРИХ

Баян-Өлгий

Баян-Өлгий аймаг нь 1940 оны наймдугаар сард БНМАУ-ын Бага Хурлын шийдвэрээр байгуулагдсан. Монгол Улсын хамгийн баруун хязгаар, далайн түвшнээс 1301-4374 метр өргөгдсөн бөгөөд мөнх цаст өндөр уулсаар хүрээлэгдсэн. Аймгийн төв нь Өлгий хот.

Газар зүй

Баян-Өлгий аймаг нь баруун талаараа Алтайн нурууны хяр дагаж БНХАУ-ын Шинжан-Уйгарын өөртөө засах оронтой 450 км, хойт талаараа Сийлхэмийн нуруу дагаж ОХУ-ын Алтайн БНУ-тай 225 км, зүүн талаараа Увс аймагтай 165 км, зүүн ба урьд талаараа Ховд аймагтай 450 км нутгаар хиллэдэг. Аймгийн газар нутаг нь далайн түвшнээс дээш 1301-4374 метр өргөгдсөн бөгөөд бүх нутаг дэвсгэрийн 95.3 хувь нь 1600 метрээс дээш өндөрт оршдог. Аймгийн нуруудын хамгийн өндөр цэг нь Монгол улсын хамгийн өндөр цэг болох Алтай Таван Богд уулын “Хүйтэн оргил “(4374 метр) ба хамгийн нам цэг нь Баяннуур сумын төв (1301 метр) юм.

Уур амьсгал

Аймгийн нутаг дэвсгэр нь дэлхийн бөмбөрцгийн хойт хагасын дундад өргөрөгт багтдаг учир эх газрын эрс тэс уур амьсгалтай. Далайн түвшнээс их өндөрт оршдогоос сэрүүн уур амьсгалтай, хүрээлэн оршдог өндөр уулс гаднаас агаарын урсгалаар ирсэн чийгийг биедээ татдаг учир Алтайн нурууны өндөрлөг хэсэгт хур тундасны жилийн дундаж хэмжээ 400-500 мм-д хүрдэг байна. Өөрөөр хэлбэл говь, цөлийн нөлөөнд ихээхэн автагдсан, өндөр уулын өвөрмөц уур амьсгал, эмзэг экосистемтэй. Салхины жилийн дундаж хурд 4-9 м/секунд хүрдэг.

Ургамал, амьтан

Агь, таана, хөмүүл, шаваг, шарилж , ерхөг, хиаг, хазаар өвс, харгана, хялгана, бударгана зэрэг хээр, цөлөрхөг хээрийн өвс ургамал зонхилж, чийг илүүтэй уулын сүүдэр хажууд үхрийн нүдхадгүзээлзгэнэтошлой зэрэг зэрлэг жимсгэнэ ургадаг. Ой нь уулсын зөвхөн сүүдэр хажууг бүрхэн, өвөр хажуугаар хээрийн ургамал тархсан, уулархаг нутгаар алтан гагнуур, чихэр өвс, бамбай, башиг, чийгийн давирхай, таван салаа, нохойн хошуу зэрэг эмийн ургамал ургадаг боловч үйлдвэрлэлийн аргаар өргөн ашиглаагүй байна.

300 гаруй сээр нуруутан байгаагийн дотор 11 зүйлийн хэвлээр явагч, 8 зүйл загас бүртгэгдсэн байна. Дэлхийд ховордсон аргаль, янгир, ирвэс, шилүүс зэрэг амьтдаас гадна чоно, үнэг, суусар, тарвага ,туулай, үен зэрэг ан амьтад, харцага, ёл, бүргэд, сар, тоншуул, хун, хотон, хойлог, алтан гургалдай, галуу, нугас зэрэг жигүүртэн шувуудтай.

Онцлог газрууд

Байгалийн унаган төрхөө хадгалсан нутаг дэвсгэр нь мөнх цаст сүрлэг өндөр уулс, уудам хөндий нутагтай. Тэр дундаа Ёлтын сав газар, Потанины мөсөн гол, Бага ойгорын цагаан салаагийн хадны сүг зураг, Бага түргэний хүрхрээ зэрэг нь байгалийн үзэсгэлэнт газруудын нэг юм.

Эх сурвалж: http://www.bayan-olgii.gov.mn/pages/introduction

БАЯН-ӨЛГИЙ
Ерөнхий үзүүлэлтүүд2021Эрэмбэ
Нутаг дэвсгэрийн хэмжээ (мянган км2)45.717
Хүн амын тоо (мянга)110.63
ДНБ (оны үнээр, тэрбум төгрөг)469.716
Нэг хүнд ногдох ДНБ (оны үнээр, мянган төгрөг)4247.321
Ажилгүйдлийн түвшин (%)20.921
Инфляц (%)3.918

ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ТӨЛӨВ БАЙДАЛ, ЭРЭМБЭ

Байгаль орчны эмзэг байдлын индекc

ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ЕРӨНХИЙ ҮНЭЛГЭЭ

ЭРЭМБЭЭР

20202021
Эдийн засгийн тамир тэнхээ2121
Засаглалын үр ашиг1419
Бизнесийн үр ашиг32
Дэд бүтэц56

ЭДИЙН ЗАСГИЙН ТАМИР ТЭНХЭЭ

20202021
Эдийн засаг97
Эдийн засгийн салбарууд1716
Хүн амын амьжиргааны түвшин1920
Хөдөлмөр эрхлэлт2121

ЗАСАГЛАЛЫН ҮР АШИГ

20202021
Аймгийн төсөв1518
Институцийн тогтолцоо1817
Бизнесийн эрхзүй1619
Нийгмийн тогтолцоо108

БИЗНЕСИЙН ҮР АШИГ

20202021
Бизнесийн орчин33
Хөдөлмөрийн зах зээл, бүтээмж103
Санхүү92
Менежментийн хэвшил25

ДЭД БҮТЭЦ

20202021
Үндсэн дэд бүтэц1214
Технологийн дэд бүтэц16
Боловсрол, соёл128
Эрүүл мэнд, хүрээлэн буй орчин71

ДАВУУ ТАЛ /ЭРЭМБЭЭР/

Эдийн засгийн тамир тэнхээ
Хөдөлмөрийн бирж
2
Эдийн засгийн хөгжлийн түвшин
2
Эдийн засаг-Бизнес
2
Ногоон эдийн засгийн ойлголт
3
Амьжиргааны түвшин
4
Ажлын байрны хүрэлцээ
9
Засаглалын үр ашиг
Төсвийн орлого (%)
2
Хүн амын насны бүтцийн хандлага
2
Хүнд суртал
4
Хууль ёс
4
Гэмт хэрэг
6
Бизнесийн үр ашиг
Бизнесийн таатай орчин
2
Гадаад зах зээл
3
Зээл авах боломж
3
Компаниудын зохицох чадвар
3
Хувиараа бизнес эрхлэх боломж
4
Бизнес эрхлэгчдийг дэмжигч байгууллагууд
4
Мэргэшсэн ажиллах хүчний шилжих хөдөлгөөн
5
Байгууллагын хөрөнгө оруулалт
5
Санхүүгийн ур чадвар
6
Дэд бүтэц
Сурагч-багшийн харьцаа (бага боловсрол)
1
Сурагч-багшийн харьцаа (ерөнхий боловсрол)
1
Хорт хавдрын өвчлөлт
1
Халдварт өвчний тархалт
1
Цахилгааны үнэ
1
Хүн амын цэвэр өсөлт
1
Төрөлтийн ерөнхий коэффициент
1
Чадварлаг инженерүүд
1
Томоохон үйлчилгээний төвүүд
1

СУЛ ТАЛ /ЭРЭМБЭЭР/

Эдийн засгийн тамир тэнхээ
Хөдөлмөр эрхлэлтийн түвшин
21
Хүн амын ачаалал
21
Нэг хүнд ногдох ДНБ
21
Ажиллах хүчний оролцооны түвшин
21
Аж үйлдвэр, барилгын салбарын хөгжил
21
Ажилгүйчүүдийн тоо
21
Дундаж цалин
21
Зээл
21
Хадгаламж
21
Засаглалын үр ашиг
Төсвийн зарлага (%)
20
Гадаадын төсөл хөтөлбөр
19
Шилжих хөдөлгөөн ба хүйсийн тэнцвэрт байдал
19
Аймгийн удирдлагын бодлого, шийдвэр
19
Шилжих хөдөлгөөн - аймгийн төв
18
Авлига, хээл хахууль
18
Тендер
17
Ил тод байдал
17
Хүний хөгжлийн индекс
17
Бизнесийн үр ашиг
Нийгмийн хариуцлага
11
Сургалт
11
Дэд бүтэц
Нялхсын эндэгдлийн түвшин
21
Цэцэрлэгийн хамран сургалт
21
Цахилгааны үүсгүүртэй малчин өрх
21
Тээврийн хэрэгсэл
21
Халаалтын үнэ
20
Урлагийн байгууллагын үзэгчид
20
Эрчим хүч
20
Ногоон байгууламж
20
Номын сангийн хүртээмж
19