• БИДНИЙ ТУХАЙ
    • ҮҮСГЭН БАЙГУУЛЛАГЧ
    • ТҮҮХЭН ЗАМНАЛ
    • СУДАЛГААНЫ ТУХАЙ
    • АЙМГУУДЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ЧУУЛГАН
    • МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
    • ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ, ХАРИУЛТ
    • ХОЛБОО БАРИХ

Баянхонгор

Баянхонгор аймаг нь БНМАУ-ын Бага Хурлын 1941 оны арванхоёр дугаар сарын 11-ны өдрийн 81 дүгээр тогтоолоор 16 сум, 112 баг, 11.8 мянган өрх, 41.8 мянган хүнтэй байгуулагдсан. Монгол улсын нутаг дэвсгэрийн 7.8 хувийг эзэлдэг томоохон аймгуудын нэг юм. Аймгийн төв Баянхонгор хот нь Улаанбаатар хотоос 630 км зайтай оршдог.

Газар зүй

Тус аймгийн нутаг дэвсгэр Монгол орны алтай, хангай, говь, цөл, тал хээр бүхий газар зүйн 4 муж, байгалийн 3 бүс, цаг агаарын 2 бүсийг хамардагаараа онцлогтой. Баянхонгор аймаг нь Сибирийн их тайгаас төв Азийн говь цөлд шилжих бүсэд Монгол Улсын нутаг дэвсгэрийн баруун төв хэсэгт байрладаг. Аймаг нь Өвөрхангай, Өмнөговь, Говь-Алтай, Завхан, Архангай аймгуудтай нутаг залган БНХАУ-тай 140 км нутгаар хиллэдэг. Нутгийн хойд хэсэгт Хангайн нурууны өмнө талын тэгш өндөрлөг болон ойт хээр, дунд хэсгээрээ их нууруудын хотгорын төгсгөл болон тал хээр, өмнөд хэсгээрээ Алтайн цаад говийн цөлөрхөг бүсэд хамрагддаг. Ихэнх нутаг нь далайн түвшнээс дээш 1000-1400 м өргөгдсөн боловч хамгийн нам дор газар болох Эхийн гол 720 м, хамгийн өндөр Их Богд уул 3957 метрт өргөгдсөн юм.

Уур амьсгал

Баянхонгор аймаг нь хөрс цаг уурын олон бичил мужид хуваагддаг. Нутгаар нь дэлхийн усан хагалбарын шугам дайрч өнгөрсөн, нар салхины эрчим хүчний нөөц сайтай, умардын хүйтэн чийглэг уур амьсгалаас өмнөдын хэт хуурайд шилжих явцад үүссэн эрс тэс уур амьсгалтай. Агаарын температур нь хүйтний улиралд дунджаар -18 С-аас 30°С хэм хүйтэн, дулааны улиралд 15-27°С хэм дулаан байдаг. Жилд дунджаар 216.3 мм тунадас унана. Агаарын даралтын дундаж нь 1 сард 812 мм, 7 сард 808.5 мм байна. Салхины хурд жилийн дундажаар 3.1 м/с бөгөөд хамгийн их салхитай, 5 сард 3.9 м/с хүрнэ.

Ургамал, амьтан

Нутгийн хойд хэсэгт ойт хээрийн ургамал, дунд ба урд хэсгээр нь хээрийн болон говийн ургамал тархжээ. Гоёо, цулхир, вансэмбэрүү, лидэр, алтан гагнуур зэрэг ховор ургамал бий. Баянхонгор аймгийн нутагт манай орны байгалийн энэ гурван бүсэд оршдог амьтад тарвага, үнэг, чоно, ирвэс, аргаль, бор гөрөөс гээд бараг цөм байх бөгөөд дэлхийд нэн ховордсон мазаалай гэх амьтан цөөн тоогоор оршиж байна.

Онцлог газрууд

Зээрэнгийн хөндий, Номингийн говь зэрэг Алтайн өврийн их говиуд бий. Говь-Алтайн ууланд 1957 онд газар хүчтэй хөдөлж, Ихбогд, Баянцагааны араар 300 орчим км үргэлжилсэн их хагархай гарсан юм. Байдраг, Түй зэрэг томоохон гол мөрдтэй, Бөөнцагаан, Орог нуур, Хөх нуур зэрэг том нууруудтай. Мөн 95 хэм хүрдэг халуунтай ШаргалжуутҮхэг, Хүрэмт, Халиут, Өргөөтийн рашаан зэрэг олон сайн рашаанууд бий.

Эх сурвалж: http://www.bayankhongor.gov.mn/index.php?pid=28

https://mn.wikipedia.org/wiki

БАЯНХОНГОР
Ерөнхий үзүүлэлтүүд2021Эрэмбэ
Нутаг дэвсгэрийн хэмжээ (мянган км2)116.04
Сумдын тоо (Number of soums)20.0
Хүн амын тоо (мянга)89.010
ДНБ (оны үнээр, тэрбум төгрөг)572.611
Нэг хүнд ногдох ДНБ (оны үнээр, мянган төгрөг)6436.514
Ажилгүйдлийн түвшин (%)6.09
Инфляц (%)5.121

ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ТӨЛӨВ БАЙДАЛ, ЭРЭМБЭ

Байгаль орчны эмзэг байдлын индекc

ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ЕРӨНХИЙ ҮНЭЛГЭЭ

ЭРЭМБЭЭР

20202021
Эдийн засгийн тамир тэнхээ1811
Засаглалын үр ашиг2010
Бизнесийн үр ашиг1816
Дэд бүтэц1221

ЭДИЙН ЗАСГИЙН ТАМИР ТЭНХЭЭ

20202021
Эдийн засаг1814
Эдийн засгийн салбарууд1917
Хүн амын амьжиргааны түвшин164
Хөдөлмөр эрхлэлт1310

ЗАСАГЛАЛЫН ҮР АШИГ

20202021
Аймгийн төсөв148
Институцийн тогтолцоо158
Бизнесийн эрхзүй1910
Нийгмийн тогтолцоо2020

БИЗНЕСИЙН ҮР АШИГ

20202021
Бизнесийн орчин1915
Хөдөлмөрийн зах зээл, бүтээмж1915
Санхүү1514
Менежментийн хэвшил1518

ДЭД БҮТЭЦ

20202021
Үндсэн дэд бүтэц619
Технологийн дэд бүтэц617
Боловсрол, соёл1619
Эрүүл мэнд, хүрээлэн буй орчин2120

ДАВУУ ТАЛ /ЭРЭМБЭЭР/

Эдийн засгийн тамир тэнхээ
Эдийн засгийн идэвхтэй хүн ам
1
Амьжиргааны түвшин
2
Хөдөлмөрийн бирж
4
Эдийн засгийн хөгжлийн түвшин
4
Эдийн засаг-Бизнес
6
Эдийн засгийн төрөлжилт
7
Малын тоо
7
Хадгаламж
9
Ажилгүйдлийн түвшин
9
Засаглалын үр ашиг
Төсвийн эрх мэдэл
1
Аймгийн удирдлагын бодлого, шийдвэр
1
Хууль ёс
2
Хүн амын насны бүтцийн хандлага
4
Тендер
4
Гадаадын төсөл хөтөлбөр
6
Төрийн үйлчилгээ
7
Хүнд суртал
9
Бизнесийн үр ашиг
Зээлийн өрийн үлдэгдэл
7
Чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл
7
Хадгаламжийн үлдэгдэл
8
Аймгийн төрх байдал
9
Дэд бүтэц
Нас баралтын ерөнхий коэффициент
1
Хорт хавдрын өвчлөлт
3
Биеийн тамир, спортоор хичээллэгчид
4
Цахилгааны үнэ
4
Хүн амын цэвэр өсөлт
5
Номын сангийн уншигчид
5
Соёлын төвийн хүртээмж
5
Цахилгааны үүсгүүртэй малчин өрх
7
Нялхсын эндэгдлийн түвшин
7

СУЛ ТАЛ /ЭРЭМБЭЭР/

Эдийн засгийн тамир тэнхээ
Хэрэглээний үнийн индекс
21
Дундаж цалин
17
100 га хадлан, бэлчээрийн талбайд ногдох малын тоо
17
Барилгын ажил
17
Тариалсан талбай
17
Худалдааны салбарын борлуулалт
16
Хүн амын ачаалал
15
Ажлын байрны хүрэлцээ
15
Нэг хүнд ногдох ДНБ
14
Засаглалын үр ашиг
Шилжих хөдөлгөөн - аймгийн төв
21
Шилжих хөдөлгөөн ба хүйсийн тэнцвэрт байдал
21
Авлига, хээл хахууль
20
Хүний хөгжлийн индекс
18
Орлогын тэгш бус байдал
18
Албан бус эдийн засаг
17
Жендерийн тэгш бус байдлын индекс
17
Татвараас зайлсхийх
16
Төсвийн орлого, зарлагын харьцаа
15
Бизнесийн үр ашиг
Хөдөлмөрийн бүтээмж
20
Хувиараа бизнес эрхлэх боломж
19
Аймгийн төрх байдал
19
Бизнес эрхлэгчдийг дэмжигч байгууллагууд
19
Бизнесийн овсгоо самбаа
19
Байгууллагын хөрөнгө оруулалт
18
Нягтлан бодох бүртгэл ба аудит
18
Компаниудын зохицох чадвар
18
Санхүүгийн ур чадвар
18
Дэд бүтэц
Бага дунд боловсрол
21
Шинийг санаачлах чадвар
21
Сургуулийн өмнөх боловсрол
21
Халдварт өвчний тархалт
20
Амьдралын чанар
20
Цаг уур
20
Газарзүйн байршил
20
Цэвэр усны хүртээмж
20
Дээд боловсрол
20