• БИДНИЙ ТУХАЙ
    • ҮҮСГЭН БАЙГУУЛЛАГЧ
    • ТҮҮХЭН ЗАМНАЛ
    • СУДАЛГААНЫ ТУХАЙ
    • АЙМГУУДЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ЧУУЛГАН
    • МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
    • ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ, ХАРИУЛТ
    • ХОЛБОО БАРИХ

Архангай

Архангай

Архангай аймаг нь 1923 онд “Цэцэрлэг Мандал уулын аймаг” нэртэй байгуулагдаж 1931 оноос Архангай аймаг хэмээн нэрлэгдэх болсон. Архангай аймгийн төв Цэцэрлэг хот /Эрдэнэбулган сум/ нь Улаанбаатар хотоос 480 км зайтай оршдог. Аймгийн бүх нутаг далайн түвшнээс 1200-3600 метр өндөрт өргөгдсөн Хангайн нурууны салбар уулс, мөн ойт хээр, тал хээрийн бүсээс бүрдэнэ.

Газар зүй

Архангай нь баруунаасаа нар зөв тойруулбал, Завхан, Хөвсгөл, Булган, Өвөрхангай, Баянхонгор аймагтай хил залгадаг. Хамгийн өндөр цэг нь Хангайн нурууны Харлагтайн сарьдаг (3539 м) ба хамгийн нам цэг нь Орхон-Тамирын бэлчир (1290 м) болно.Ойн хүрэн хөрстэй.

Уур амьсгал

Цэцэрлэг хотод агаарын дундаж температур 0.1°С бөгөөд, өвөл 1-р сард -15.6°С хэм хүйтэн, зун 7-р сард 14.7°С хэм дулаан байдаг. Хангайн нуруу нь манай орны хамгийн их тунадастай нутгийн нэг бөгөөд Цэцэрлэг хотод жилд дунджаар 344 мм тунадас унана. Салхины дундаж хурд 2.6 м/с бөгөөд хамгийн их салхитай байдаг 4-р сарын дундаж хурд нь 3.5 м/с юм.

Ургамал, амьтан

Хангайн нуруунд аргаль угалз, янгир ямаа, ирвэс, шилүүс, ой хөвч нутгаар бор гөрөөс, буга, согоо, гахай, хүдэр, дорго, зээх, хэрэм, бүх нутгаар тарвага, үнэг, чоно, мануул, хярс, туулай, чандага, жирх, солонго, цагаан үен, зурам зэрэг ан амьтад оршино. Мөн алтан хундага, бамбай, нохойн хошуу, алтан гагнуур, царван, вансэмбэрүү, ванжингярваа, мягмансанжаа, хунчир, олон янзын дэгд зэрэг 200 шахам нэр төрлийн эмийн ургамал, мөөг, самар зэрэг хүнсний болон бусад чухал ургамал ургадаг. Үүний хамт арц, даль, агь, ганга гэх зэрэг таван төрлийн үнэртэн бүх нутагт ургадаг. Зуны улиралд жамьянмядаг, сэржмядаг, яргуй, удвал, улаалзай, алтан зул, намуу, сарнай, цээний ягаан, цагаан лавай, бэр цэцэг, багваахай цэцэг өнгө жигдэрч байх нь үзэж ханашгүй сонин байдаг билээ.

Онцлог газрууд

Дийлэнхдээ ойт хээр, тал хээр нутагтай, баруун урдуур нь Хангайн нуруу, баруун хойгуур нь түүний салбар болох Тарвагатайн нуруу оршдог ба зүүн болон төв хэсгээр тэдгээрээс эх авсан Орхон, Хануй, Тамир, Чулуут зэрэг томоохон голууд урсдаг. Энэ нутаг нь жуулчлалын нэгэн чухал газар бөгөөд ӨгийТэрхийн цагаан зэрэг нуур болон ХоргоТайхар чулуу зэрэг галт уулархаг тогтцоороо олны анхаарлыг татдаг.

Архангайн нутагт эмчилгээ сувиллын ач холбогдолтой Ноён хангай, Чулуут, Шивэртэй, Бор тал, Цэнхэр, Цагаан сүм, Хадат, Бэлх, Хан өндөр, Бумбат хайрхан, Алтан овоо, Мухар хужирт, Гялаан, Ангархай, Ороох, Цүүр, Бор бургас зэрэг 40 гаруй халуун хүйтэн рашаан, рашаан төст булагууд бий.

Эх сурвалж:  http://arkhangai.gov.mn

https://mn.wikipedia.org/wiki/

АРХАНГАЙ
Ерөнхий үзүүлэлтүүд2021Эрэмбэ
Нутаг дэвсгэрийн хэмжээ (мянган км2)55.315
Хүн амын тоо (мянга)94.17
ДНБ (оны үнээр, тэрбум төгрөг)646.39
Нэг хүнд ногдох ДНБ (оны үнээр, мянган төгрөг)6869.111
Ажилгүйдлийн түвшин (%)3.34
Инфляц (%)0.31

ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ТӨЛӨВ БАЙДАЛ, ЭРЭМБЭ

Байгаль орчны эмзэг байдлын индекc

ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ЕРӨНХИЙ ҮНЭЛГЭЭ

ЭРЭМБЭЭР

20202021
Эдийн засгийн тамир тэнхээ119
Засаглалын үр ашиг2113
Бизнесийн үр ашиг1515
Дэд бүтэц2115

ЭДИЙН ЗАСГИЙН ТАМИР ТЭНХЭЭ

20202021
Эдийн засаг139
Эдийн засгийн салбарууд118
Хүн амын амьжиргааны түвшин1516
Хөдөлмөр эрхлэлт37

ЗАСАГЛАЛЫН ҮР АШИГ

20202021
Аймгийн төсөв215
Институцийн тогтолцоо1710
Бизнесийн эрхзүй1718
Нийгмийн тогтолцоо1715

БИЗНЕСИЙН ҮР АШИГ

20202021
Бизнесийн орчин1319
Хөдөлмөрийн зах зээл, бүтээмж1310
Санхүү1320
Менежментийн хэвшил199

ДЭД БҮТЭЦ

20202021
Үндсэн дэд бүтэц1713
Технологийн дэд бүтэц2014
Боловсрол, соёл1917
Эрүүл мэнд, хүрээлэн буй орчин1717

ДАВУУ ТАЛ /ЭРЭМБЭЭР/

Эдийн засгийн тамир тэнхээ
Хэрэглээний үнийн индекс
1
Малын тоо
1
Ажилгүйчүүдийн тоо
2
100 га хадлан, бэлчээрийн талбайд ногдох малын тоо
3
Хөдөлмөр эрхлэлтийн түвшин
3
Эдийн засгийн төрөлжилт
3
Ажилгүйдлийн түвшин
4
Эдийн засгийн хөгжлийн түвшин
5
Эдийн засгийн идэвхтэй хүн ам
5
Хөдөлмөрийн бирж
6
Засаглалын үр ашиг
Шилжих хөдөлгөөн - аймгийн төв
3
Татвараас зайлсхийх
4
Төсвийн зарлага (%)
5
Аймгийн төсвийн удирдлага
6
Авлига, хээл хахууль
6
Ил тод байдал
7
Хүн амын насны бүтцийн хандлага
7
Төсвийн орлого, зарлагын харьцаа
9
Жендерийн тэгш бус байдлын индекс
9
-
Бизнесийн үр ашиг
Бизнесийн овсгоо самбаа
1
Чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл
1
Санхүүгийн ур чадвар
4
Мэргэшсэн ажиллах хүчний шилжих хөдөлгөөн
6
Компаниудын зохицох чадвар
9
Нягтлан бодох бүртгэл ба аудит
9
Дэд бүтэц
Халдварт өвчний тархалт
2
Хорт хавдрын өвчлөлт
3
Цахилгааны үнэ
4
Мэдээллийн байгууллага
5
Цэцэрлэгийн хамран сургалт
5
Хог
5
Замын чанар
5
Сургуулийн өмнөх боловсрол
6
Шатахууны үнэ
6
Сурагч-багшийн харьцаа (ерөнхий боловсрол)
6

СУЛ ТАЛ /ЭРЭМБЭЭР/

Эдийн засгийн тамир тэнхээ
Ажлын байрны хүрэлцээ
21
Аж үйлдвэрийн салбарын борлуулалт (%)
21
Ногоон эдийн засгийн ойлголт
20
Зээл
20
Дундаж цалин
18
Эдийн засаг-Бизнес
16
Худалдааны салбарын борлуулалт
15
Засаглалын үр ашиг
Хууль ёс
21
Орлогын тэгш бус байдал
21
Тендер
18
Шилжих хөдөлгөөн - хот
17
Төсвийн орлого (%)
17
Гадаадын төсөл хөтөлбөр
16
Албан бус эдийн засаг
16
Захиргааны зохицуулалтууд
15
Төсвийн эрх мэдэл
14
Бизнесийн үр ашиг
Зээл авах боломж
21
Банкуудын зээлийн хүү
21
Зээлийн өрийн үлдэгдэл
20
Бизнесийн таатай орчин
20
Гадаад зах зээл
20
Байгууллагын хөрөнгө оруулалт
19
Төр, хувийн хэвшлийн түншлэл
17
Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж
17
Бизнес эрхлэгчдийг дэмжигч байгууллагууд
17
Сургалт
17
Дэд бүтэц
Халаалтын үнэ
21
Уламжлалт соёл
21
Суурин утасны цэг
21
Дунд боловсролын хамран сургалт
19
Эрүүл мэндийн тусламж (их эмч)
19
Эрүүл мэндийн тусламж (сувилагч)
19
Суурь боловсролын хамран сургалт
19
Худалдааны цэгийн хүртээмж
18
Тээврийн хэрэгсэл
18
Бага боловсролын хамран сургалт
18