• БИДНИЙ ТУХАЙ
    • ҮҮСГЭН БАЙГУУЛЛАГЧ
    • ТҮҮХЭН ЗАМНАЛ
    • СУДАЛГААНЫ ТУХАЙ
    • АЙМГУУДЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ЧУУЛГАН
    • МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
    • ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ, ХАРИУЛТ
    • ХОЛБОО БАРИХ

ҮҮСГЭН БАЙГУУЛЛАГЧ


Ц.БОЛДБААТАР

П.ЦАГААН

newcom

НЬЮКОМ групп

Ньюком групп нь анх холбооны хэсэг инженерүүд улс оронд ардчилал, зах зээлийн эдийн засгийн шилжилт ид өрнөж байсан 1993 онд байгуулагдсан Монгол Улсын хувийн хэвшлийн ууган компаниудын нэг билээ. 'Ньюком' ХХК нь энэ цаг үеэс эхлэн Монголын тэргүүлэгч групп компаниудын нэг болтлоо өсч, өнөөдөр нийт 1000 гаруй ажиллагсадтай хөрөнгө оруулалтын компани бөгөөд нийтэд нь Ньюком Групп гэж нэрлэдэг охин болон хараат компаниудыг багтаасан Монгол Улсын томоохон компаниудын нэг болжээ.

Холбоос: http://www.newcom.mn/mn/

newcom

МОБИКОМ корпораци

Монгол-Японы хамтарсан хөрөнгө оруулалттай Мобиком Корпораци нь 1996 оны 3 сарын 18-нд vйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ба Монголд vvрэн телефон холбооны vйлчилгээг шинээр нэвтрvvлсэн анхны оператор компани юм. Дэлхийн хөдөлгөөнт холбооны системүүд дундаас хамгийн сүүлийн үеийн тоон GSM технологийн төхөөрөмжөөр үндсэн сүлжээгээ тоноглож, Монголын мэдээллийн технологийн салбарт тэргүүлэгч байр суурь эзлэн харилцаа холбооны цогц үйлчилгээгээр apд түмнээ хангаж байна. Өнөөдрийн байдлаар Мобиком Корпораци нь Монгол Улсын 3 хот болон 21 аймаг, томоохон сум, төв сууринг хамарсан 349 газар, Mонгол Улсын xүн aмын 90 хувьд хүрcэн үүрэн телефон холбооны сүлжээгээ байгуулан, дараа төлбөрт болон урьдчилсан төлбөрт 1 сая хэрэглэгчид үйлчилгээгээ хүргэж байна.

Холбоос: https://www.mobicom.mn/mn/

newcom

Худалдаа, хөгжлийн банк

Худалдаа, хөгжлийн банк (ХХБ) нь 1990 оны цагаан морин жил анх үүсгэн байгуулагдсан Монгол Улсын арилжааны ууган банк юм. Moнгол Улсын банк санхүүгийн зах зээлийг тэргүүлэгчийн хувьд томоохон аж ахуйн нэгж, байгууллагууд, жижиг дунд бизнес эрхлэгчид болон олон мянган харилцагч иргэддээ зориулан урт ба дунд хугацааны санхүүжилт, худалдаа үйлчилгээг дэмжих бүх төрлийн санхүүжилт, зөвхөн танд зориулсан хувийн банкны үйлчилгээ, мөнгөө ашигтай удирдах хөрөнгө зохицуулалтын үйлчилгээ, валютын арилжаа зэрэг олон улсын стандартад бүрэн нийцсэн, хамгийн сүүлийн үеийн 70 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр үйлчилж, банкны цогц үйлчилгээг харилцагчиддаа хүргэж байна.

Холбоос: http://tdbm.mn/

newcom

МАК групп

МАК нь уул уурхай, барилга, аялал жуулчлал болон үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг тэргүүлэгч байгууллага юм. Компани нь анх 1993 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд ашигт малтмалын ордыг нээх, байгалийн баялагийг олборлох, боловсруулах, түүнээс эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үр ашигтай бусад үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжүүлэх замаар нийгмийн баялагийг арвижуулах, урт хугацааны туршид Монгол Улсын хөгжил дэвшилд жинтэй хувь нэмэр оруулагч юм.

Холбоос: http://www.mak.mn/

newcom

М-СИ-ЭС групп

М-Си-Эс групп нь 1993 онд үүсэн байгуулагдахдаа эрчим хүчний салбарын чиглэлээр зөвлөгөө өгдөг багахан хэмжээний компани байсан бол өдгөө эрчим хүч, дэд бүтэц, мэдээлэл, харилцаа холбооны технологи, хүнс,ноос ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл, түүний борлуулалт, бөөний болон жижиглэнгийн худалдаа, үл хөдлөх хөрөнгө, уул уурхай зэрэг олон салбарт үйл ажиллагаа явуулдаг нэр хүндтэй томоохон групп компани болтлоо өргөжин хөгжжээ.

Холбоос: http://mcs.mn/

newcom

ЖАСТ групп

1999 онд Газрын тосны бүтээгдэхүүний салбарт үйл ажиллагаагаа эхлүүлж, 2000 оноос Хөдөө аж ахуйн салбарт, 2006 оноос Барилга болон Худалдааны салбарт, 2009 онд Уул уурхай болон Банк, санхүүгийн салбарт томоохон хөрөнгө оруулалтыг хийснээр эдгээр чиглэлд идэвхитэй үйл ажиллагааг эрхлэн явуулж байна. 2010 онд ОХУ-ын Москва хот, БНХАУ-ын Бээжин хотноо өөрийн төлөөлөгчийн газрыг нээн ажиллуулж эхэлсэн.

Холбоос: http://justoil.mn/